“А Sound” хамтлаг симфони оркестртой тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАмьд хөгжмийн “А Sound” хамтлаг 10 жилийн ойгоо угтан “Yesterday” хэмээх тоглолтоо энэ сарын 17-нд Улаанбаатар чуулгын тайзнаа толилуулна.
Эл тоглолтод тус хамтлагийн залуус симфони оркестртой хамтран “Битлз” хамтлагийн дуунуудыг сонордуулах юм.
Симфони оркестрыг Улсын филармонийн удирдаач Д.Нямдаш удирдах бөгөөд концертод тоглох дууны хөрвүүлэг, найруулгыг жазз хөгжмийн “Kush & Oyuka” хамтлаг хийжээ.
Ж.Болор
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    