Ажлын байр, машин техникт ариутгал, халдваргүйтгэл хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан суманд хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд таван чиглэлийн байгууллага ажиллаж байгаа. Дээрх ААНБ-уудыг ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн Онцгой комиссоос үүрэг болгосон.
Энэ өдөр "Дархан-Ус суваг" ХК-ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүлэг, лабораторийн албаны ажилтнуудаас бүрдсэн ариутгал, халдваргүйтгэлийн баг компанийнхаа бүх хэсэг нэгжийн объект, ажлын байр, машин техник хэрэгслүүдэд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.
Төв конторын
хэсэг, Дархан хотын төв цэвэрлэх байгууламж, цэвэр, бохирын станцууд,
хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байр зэрэг объектуудад ариутгал хийсэн
аж. Түүнчлэн төв авто замаас "Дархан-Ус суваг" ХК руу эргэдэг
уулзвараас аймгийн Онцгой байдлын газрын байр хүртэлх гадна зам талбайд
ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна.

