ЕХ-нд үлдэхийг дэмжигч британичуудын тоо нэмэгдэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Xinhua/. Их британичуудын олонх нь улсаа Европын Холбооны /ЕХ/ гишүүн хэвээр үлдэхийг дэмжиж байгааг санал асуулгын дүн харууллаа. Энэ нь ЕХ-г баримтлагч хууль тогтоогч Жо Коксыг нэгэн этгээд хөнөөснөөс хойш явуулсан анхны санал асуулга юм.
Санал асуулга явуулагч “Survation” байгууллагын мэдэгдсэнээр, ЕХ-нд үлдэхийг британичуудын 45 хувь дэмжиж байгаа бол тус холбооноос гарахыг 42 хувь нь дэмжиж байна. Уг санал асуулгыг баасан болон бямба гарагт явуулжээ.
Тус улсын Хөдөлмөрийн намаас парламентад сууж байсан Жо Кокс гишүүнийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нэгэн этгээд буудаж, хутгалан хөнөөсөн юм. Их Британийг ЕХ-ны гишүүн хэвээр үлдэхийг тэрбээр идэвхтэй дэмжиж байсан билээ. Тус улсыг ЕХ-ноос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг ирэх долоо хоногийн пүрэв гарагт явуулна.
Гишүүний амь насыг хөнөөхөөс өмнө санал асуулга явуулахад санал асуулгад оролцогчдын 45 хувь ЕХ-ноос гарахыг, 42 хувь нь үлдэхийг дэмжиж байжээ.
Коксын амь насанд хүрсэн хэрэг гарснаас хойш ЕХ-нд үлдэхийг дэмжигчдийн тоо нэмэгдсэнийг өөр нэг судалгааны дүн мөн харуулж байна.
Г.Доржханд