Ойрын болон дам хавьтлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-05-19 22:45:22
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 13-ны өдөр бүртгэгдсэн Мөрөн сум, Өлзийт тосгоны 3 тохиолдлын ойрын болон дам хавьтлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
Тодруулбал, аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр Мөрөн, Өлзийт тосгоны 36, Хэрлэн сумын хуваарьт 6, нийт 42 хүний PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид хийхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан гэв.
Дээрх 36 шинжилгээ нь хоёр дахь удаагийн давтан шинжилгээ буюу 6 дахь хоногт авчээ.
Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт Мөрөн сумын 3, Өлзийт тосгоны 1, Хэрлэн сумын 2, нийт 6 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд маргааш хоёр, энэ сарын 22-ны өдөр үлдсэн дөрвөн өвчтөн гэрийн тусгаарлалтад шилжинэ. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Зоонозын өвчин судлалын төвөөс өчигдөр хоёр ААН, 12 тандалт шинжилгээ, 9 тээврийн хэрэгслийн нийт 448 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Аймгийн Шуурхай штаб 48 хүсэлт, өргөдөл хүлээн авч 41 хүсэлтийг шийдвэрлэжээ.
Өнөөдрийн хурлаар Шуурхай штабын ажлыг хөнгөвчлөх RC-21 программыг зохиосон инженерүүдийг штабт ээлжлэн ажиллуулж программыг нэвтрүүлэхэд анхаарах, зах, худалдааны төвүүд, олон нийтийн үйлчилгээний газруудад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналт шалгалтын ажлын хэсэг шалгалт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
関連ニュース