Махны үнэ 400-500 төгрөгөөр өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн хүнсний төв зах буюу “Дэлгэрэх” хүнсний худалдааны төвд өнөөдрийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 5800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7000 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх сартай харьцуулахад 6.3 хувиар буюу 450 төгрөгөөр, үхрийн цул мах 5.0 хувиар буюу 500 орчим төгрөгөөр өссөн байна. Харин ямааны ястай мах нэг килограмм нь 5500 төгрөг, тэмээний ястай мах 5300 төгрөгийн үнээр зарагдаж байна.
Түүнчлэн амьд хонь 120,0-170,0 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байна.
Б.Мөнхзул