Мал төллөлт 91.2 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт суманд хөөвөр
хялгас авах, ямаа самнах, мал төллөлт үргэлжилж байна.
Тодруулбал, Ховд аймгийн
хэмжээнд өнөөдрийн байдлаар мал төллөлт 91.2 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт
1 сая 214.4 мянган хээлтэгч мал төллөсөн гэх мэдээллийг Ховд аймгийн Хүнс,
хөдөө аж ахуйн газраас ирүүлжээ.
Одоогоор төл бойжилт 98.3
хувьтай буюу нийт 1 сая 937.4 мянган төл бойжиж байна.
Ховд аймгийн 17 сумын 91 багт 8000 гаруй малчин өрхийн 3841.6 мянган мал буй.