Ботгоо бүрэн бойжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил 1,3 сая
шахам төл бойжиж байна. Аймгийн хэмжээнд 1,3 сая хээлтэгч мал төллөж, гарсан
төлийн 99,5 хувийг бойжуулж байгаа аж. Нийтдээ 208
ботго, 66,4 мянган унага, 79,8 мянган тугал, 721,0 мянган хурга, 429,0 мянган
ишиг бойжиж байна. Булган, Гурванбулаг, Рашаант, Сайхан, Хангал суманд энэ
хавар төлийн хорогдол гараагүй мэдээтэй байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн
газрын мал үржлийн албанаас мэдээллээ.