Израилийн уулчдыг Орос-Монголын хилийн заагт байхад нь аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИЕРУСАЛИМ. /Israelnationalnews/. Далайн түвшнээс дээш 6 600 фут-ийн өндөрт, Орос-Монголын хилийн зурвас газарт хүчтэй цасан шуурганд боогдоод байсан Израилийн хоёр уулчинг аварсан байна.
Израильчуудыг тэдэнтэй хамт явсан Оросын хоёр уулчны хамт мягмар гарагт аварсан бөгөөд "Шумакские источники" гэдэг рашаан сувиллын газраас нисдэг тэргээр Орост авчирчээ. Израилийн Гадаад хэргийн яам энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж, Израилийн аврах багийнхныг илгээхээр төлөвлөж байсан боловч орон нутгийн аврах багийнхныг хүлээх шийдвэр гаргасан байна.
Уулчдын бие сайн байгаа боловч тэднийг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар болжээ.
Х.Сарнай