“COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг улстөржүүлэхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-12 14:18:40

БЭЭЖИН. /Xinhua/. “БНХАУ “COVID-19”-ийн гарал үүслийн талаарх судалгааг улстөржүүлэхгүйгээр шинжлэх ухаан, баримт нотолгоонуудыг хүндэтгэж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулахыг АНУ-д уриалж байна” гэж БНХАУ-ын дипломатч Ян Жечи мэдэгджээ.


Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд мөн тус хорооны Гадаад хэргийн асуудал хариуцсан комиссын дарга Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй баасан гарагт утсаар ярих үеэрээ ийнхүү хэлсэн байна. 

関連ニュース