Ховд аймагт халдварын 76 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 802 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 76-аар нэмэгдэж, нийт 888 боллоо.
Тодруулбал, Цэцэг
суманд 17, Мянгад болон Буянт
суманд нэг иргэнээс халдвар илэрчээ. Мөн тусгаарлан ажиглах байр буюу “Ховд их сургууль”-д байсан
Чандмань сумын нэг иргэнээс мөн аймгийн төв Жаргалант суманд 56
иргэнээс халдвар илэрчээ.
Аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т
өнөөдрийн байдлаар 132 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нэг иргэний биеийн байдал хүнд, есөн иргэнийх хүндэвтэр, бусад нь
хөнгөн байна.
Харин Цэцэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 55 хэвтэн
эмчлүүлж байгаагаас зургаан иргэний биеийн байдал хүндэвтэр байна.
Мөст сумын Эрүүл
мэндийн төвд нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 105, Булганд 27,
Алтайд нэг, Буянт суманд дөрвөн иргэн гэрээр эмчлүүлж байна. Ховд аймагт одоогоор коронавирусний халдвар авсан 487
иргэн эдгэрсэн гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас
ирүүлжээ.
Тус аймгийн
хэмжээнд ойрын хавьтлын 2078, тусгаарлан ажиглах байранд 27, гэрийн
тусгаарлалтад 2051, гэрийн ажиглалтад 372 иргэн байна.