Ховд аймгийн утааны асуудалд өвөл биш одоо анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Өвлийн улиралд Ховд аймгийн төвд агаар орчны бохирдол, утаа нэмэгддэг.
Иймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тухайд Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах асуудалд хамтарч ажиллах, “Хашаандаа сайхан амьдарья” төслийг хэрэгжүүлэх, “Шахмал түлшний үйлдвэр” байгуулах зэрэг ажлыг эрчимжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нарт албан бичиг хүргүүлсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим хуудсаар дамжуулан мэдээлж, “Утааны асуудалд өвөл биш одоо анхааръя” гэж уриаллаа.