“Рио-2016”-гийн нээлт болон хаалтын ёслолын тасалбарыг худалдаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-01 14:08:31

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Рио-2016” Олимпын нээлт болон хаалтын үйл ажиллагааны тасалбарын шинэ багц гарсан тухай зохион байгуулагчид мэдэгдлээ.

Волейболын тэмцээн /эрэгтэй, эмэгтэй/ болон регбигийн шувтаргын тоглолтуудын тасалбаруудыг “Рио-2016”-гийн цахим хуудас, билет худалдаалах төвүүдээр борлуулж байна. Нээлтийн ёслолын билетийн үнэ 60 доллараас эхэлж байгаа бол хамгийн үнэтэй суудлын билет 1400 доллар байна.

Хаалтын ёслолын тасалбарын үнэ 60-900 долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Волейболын тэмцээний финалын тоглолтын билетийн үнэ 80-370 долларын хооронд байгаа бол регбигийн алтан медалийн төлөөх тоглолтыг 40-90 доллароор үзэх боломжтой.

“Рио-2016”-гийн уралдаан тэмцээнүүд 8 дугаар сарын 5-21-ний хооронд болно.

Х.Сарнай

 

関連ニュース