Саудын Аравийн ариун газарт халдлага боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-05 09:10:08

РИЯД. /ВВС/. Нэгэн амиа золиослогч Саудын Арави улсын Медина хотын лалын шашны ариун газруудын нэг болох сүмийн гадна бөмбөг дэлбэлж, аюулаас хамгаалах хүчний дөрвөн албан хаагчийн амийг хөнөөж, таван хүнийг шархдууллаа гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Амиа золиослогч этгээд сүмийн гадаа бөмбөгөө дэлбэлсэн гэж мэдэгдэлд дурдав.

Тус сүмд зөнч Мухаммед болон Медина нарын бунхан байрладаг бөгөөд Мекка хотын дараа орох лалын хоёр дахь ариун газар юм.

Уг дэлбэрэлтээс гадна Саудын Аравийн хотуудад хоёр өөр дэлбэрэлт болсон байна.

Медина хотын ариун газарт болсон энэ халдлага нь дэлхий даяарх лалын шашинтнуудыг айдаст автуулж байна гэж “ВВС” агентлагийн Ойрхи Дорнодыг хариуцсан редактор Алан Жонстон мэдээлжээ. Мөн тэрбээр, уг халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна гэв.

Д.Нямтулга

 

A suicide bomber has killed four security officers and injured five others near one of Islam's holiest sites in the Saudi city of Medina, according to the interior ministry.

The bomber detonated his explosives after being stopped outside the Prophet's Mosque, a statement said.

The mosque is the burial place of the Prophet Muhammad and Medina the second-holiest city in Islam after Mecca.

Blasts also struck two other Saudi cities on Monday.

That the attack happened in Medina at such a place is likely to leave Muslims around the world aghast, BBC World Service's Middle East editor, Alan Johnston, says.

Suspicion is likely to fall on so-called Islamic State (IS), he adds.

関連ニュース