Аврагчдын алдар гавьяаг мөнхжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-29 18:53:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 50 жилийн ойг угтаж “Аврагч” хөшөөг Өлгий хотод Ховд голын эрэгт босголоо.

Онцгой байдлын албаны үе үеийн алба хаагч нартаа зориулан бүтээсэн “Аврагч” хөшөөний нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр хийв.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Бауыржан, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл, Онцгой байдлын газрын үе үеийн ахмадууд,  Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

“Аврагч” хөшөөний үндсэн зураглал, бүтцийг Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан хурандаа М.Мөнхбат гаргасан аж. Мөн тус газрын даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Б.Анхбаярын “Өлгийн аврагч” шүлгийг сийлбэрлэн бичсэн байна. 

関連ニュース