Ирэх онд 50 еврогийн шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Европын Төв банкны үзэж байгаагаар, шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь хуурамч мөнгөн тэмдэгтээс еврогийн нууцлалыг хамгаалах нэгэн арга ажээ.
“50 еврогийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд гаргах нь манай мөнгөн тэмдэгтийг илүү найдвартай нууцлал өндөртэй болгох юм. Энэ нь еврог тогтвортой валют байлгахын тулд бидний гаргаж буй хүчин чармайлтын нэг хэсэг юм. Еврогийн бүсийн 338 сая хүн өдөр тутмын хэрэгцээндээ эл мөнгөн тэмдэгтийг ашигладаг” гэж Европын Төв банкны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ив Мерш ярилаа.
Шинэ мөнгөн дэвсгэрт нь зурагт цонх гэдэг нууцлалын тусгай тэмдэгтэй байх юм. Мөнгөн дэвсгэртийг гэрэлд харахад голограмын дээд хэсэгт байх цонхонд Европын газрын зураг болон Грекийн домогт гардаг сарны бурхан харагдах ажээ.
Х.Сарнай