Дүрвэгсдийн дасан зохицох үйл явцыг хөнгөвчлөх зорилготой хуулийг Германы парламент баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-08 09:17:57

БЕРЛИН. /Sputnik/. Цагаач болон дүрвэгсдийн дасан зохицож амьдрах үйл явцыг  /integration/ хөнгөвчлөхөд чиглэсэн хуулийг парламент баталлаа гэж Германы Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Энэ хууль нь цагаач, дүрвэгсдийн хувьд боловсрол олох, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх юм. Мөн уг хуулийн хүрээнд интеграцийн үйл явцад хамрагдахаас татгалзаж буй орогнол хүсэгчдэд /жишээ нь герман хэл сурахыг хүсдэггүй / хориг арга хэмжээ авах ажээ.

Европт ирж байгаа олон зуун мянган дүрвэгсдийн ихэнх нь Германыг зорьдог байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Томас де Мезьерийн мэдэгдсэнээр, өнгөрсөн онд гэхэд Герман улс 1.1 сая орчим цагаачдыг хүлээн авсан байна.

Д.Нямтулга

 

関連ニュース