“Honda” сольдог цэнэг хураагууртай мотоцикл худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-29 17:06:56

ТОКИО. /NHK/. Honda Motor” компани сольдог цэнэг хураагуур бүхий мотоциклоо Японд худалдаанд гаргана гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ. Тус улсад цар тахлын улмаас хоолны хүргэлтийн үйлчилгээний эрэлт нэмэгдээд буй юм.


Гурван дугуйтай скутер нь бүрэн цэнэгээр 77 км туулах чадвартай байна. Энэ нь “Honda”-гийн өмнөх цэнэг хураагуурын хүчин чадлаас 20 хувиар илүү бөгөөд жолооч илүү цэнэг хураагууртай тохиолдолд туулах замаа хялбархнаар уртасгах боломжтой.


Энэхүү мотоцикл нь ойролцоогоор 6300 ам.долларын үнэтэй байна. “Honda Motorcycle” компанийн тэргүүн Мүроока Кацүхирогийн хувьд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг тэглэхэд цахилгаан мотоцикл нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон хэлжээ.   


Японы бусад мотоцикл үйлдврлэгчид ч мөн байгаль орчинд ээлтэй загваруудаа танилцуулж эхлээд байгаа юм. “Kawasaki Heavy Industries” компанийн хувьд 2035 он гэхэд хөгжингүй орнуудад нийлүүлэх мотоциклуудынхаа дийлэнхийг цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэдгээ саяхан мэдэгдсэн билээ. 

関連ニュース