Орон нутгийн онцлог шингээсэн зоог шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн тогооч нарын холбоо хамтран “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” сэдэвт сургалт, тогооч нарын ажил мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгууллаа.
Хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн орчин үеийн
чиг хандлагыг сурталчлах, тогооч нарын мэргэжлийн ур чадвар, бүтээлч хандлага,
хоол хийх урлагийг хөгжүүлэх зорилготой уралдаанд аймгийн хэмжээний 80 гаруй
тогооч оролцсон байна. Орон нутгийн онцлог шингээсэн шилдэг брэнд хоол буюу “Хүндэтгэлийн
зоог”-ийн төрөлд “Анхдагч аян” ХХК-ийн “Нутгийн зоог”, ХАА-н Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төв, Сайхан, Баян-Агт сумын тогоочдын хамтарсан “Монгол туургатан”
хоол шалгарсан байна. Мөн сургуулийн дотуур байрны хоол, үдийн хоол,
цэцэрлэгийн хүүхдийн хоолны иж бүрдэл гэсэн төрлөөр ажил мэргэжлийн уралдаан
зохиож дүгнэлээ.
-Хүн
амын хүнсний аюулгүй байдлыг хангахад хоол үйлдвэрлэлийн салбар чухал үүрэгтэй
тул салбарын хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх нь чухал байна. Тиймээс энэ
салбарын ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх
сургалт зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаан явууллаа гэж аймгийн ЗДТГ-ын
мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг ярилаа.