Малчдын бүлэг байгуулан ногоон тэжээл тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-12 17:25:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна. Сумын хэмжээгээр 9,0 мянган тонн хадлан бэлтгэжээ. Мөн сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 40 тонн тэжээл нөөцөлсөн байна.

- Энэ жил газрын гарц, ургац сайн байсан учир хэрэгцээт өвсний нөөцөө бэлтгэлээ. 70 га талбайд ногоон тэжээл тариалсан. Тариалангийн талбайн атаршсан газрыг сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд авч, малчдын 13 бүлэг байгуулан нэг бүлэгт таван малчин өрх оруулж, таван га талбай ашиглуулан ногоон тэжээл тариалан, ургацаа бүрэн хурааж аваад байна. Энэ бол мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахааар зохион байгуулсан онцлог ажлын нэг боллоо гэж сумын Засаг дарга М.Төмөрбат ярилаа.

Сумын хэмжээнд 420 малчин өрхийн 70,0 гаруй мянган толгой мал өвөлжүүлэхээр төлөвлөн бэлтгэл хангасан байна.

関連ニュース