Жаргалант суманд “Тамхидалтын эсрэг хувьсгал-II” аян өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-16 16:17:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд “Тамхидалтын эсрэг хувьсгал- II” аян эхэлж байна.

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, "Эрүүл хот сүлжээг чадавхжуулах" ТББ хамтран хэрэгжүүлж буй “Тамхидалтын эсрэг хувьсгал-II" аянд Ховд аймгийн төв, Жаргалант сумын төрийн байгууллагууд нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Энэ хүрээнд 20 гаруй байгууллагын төлөөлөл, аяныг зохион байгуулагчид уулзаж, “Тамхигүй ажлын байр” болох зорилт дэвшүүлэн амлалт өгөх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурж, батламжиллаа. 

Аяны үйл ажиллагаа гурван сарын хугацаанд идэвхтэй өрнөж, иргэдэд зориулан тамхины хор уршиг, тамхины хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, сурталчилгаа хийнэ. Мөн албан байгууллагууд тамхигүй бүс, ажлын байрны эрүүл орчин бий болгох, тамхины утаанаас ангид зөв дадал хэвшүүлэхээр зорьж ажиллах юм.

 

関連ニュース