Хил орчмын зам, давааг заслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286-р ангийн
алба хаагчид хангайн бүсийн битүү ой шугуйтай нутагт үүрэг гүйцэтгэдэг. Даваа
давах, гуу жалга гарах, гол гатлахад бартаа саад ихтэй байдаг учир хилчид болон
ард иргэдийг саадгүй зорчих боломжоор хангаж зарим зам, давааг зассан байна.
“Эрдэнэт үйлдвэр”
ТӨХК, “Өсөх-Урам” ХХК, “Булган АЗЗА” ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр хилийн цэргийн хариуцсан хэсгийн
хүрэхэд хүндрэлтэй Хайчийн даваа, Оршихын жалга зэрэг газрын замыг заслаа.
Уг ажилд таван техник, 10 хүн үүрэг гүйцэтгэж, хилчид болон нутгийн ард
иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ. Тус ажилд дэмжлэг үзүүлсэн Эрдэнэт
үйлдвэр, аймгийн удирдлагад хилчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэж Хилийн
цэргийн 0286 дугаар ангиас мэдээллээ.