“Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-06 12:36:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит V хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 108 зорилт энэ оны жилийн эцсийн байдлаар 82,6 хувь хэрэгжиж байгаа бөгөөд 33 зорилтыг бүрэн хэрэгжүүлсэн байна.  

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн ирэх оны зорилтот түвшнийг бүрэн хангах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж, төрийн ажил үйлчилгээний нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэхийг сумын Засаг дарга, хэлтэс, агентлагийн удирдлагуудад аймгийн ИТХ-ын хуралдаанаас үүрэг болголоо.

関連ニュース