Долоон сумын нутгаар цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-09 16:32:57

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ховд аймгийн ихэнх нутгаар хур тунадас ороогүй, цаг агаар тогтуун байсан. Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн төв Жаргалант сум болон Зэрэг, Мөст, Ховд, Алтай, Булган, Үенч гэсэн долоон суманд цас орж байна.

Цаашид нийт нутгаар үүлшинэ. Ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Агаарын температурын хувьд нийт нутгаар 5-10 градус хүйтэн байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.   

関連ニュース