Сумдын ИТХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах сургалт энэ сарын 10-ны өдөр Ховд аймагт боллоо.
Энэхүү сургалтыг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд Ховд аймгийн 17
сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар оролцов.
Тэдний ажлын арга барил, хандлагыг дээшлүүлж, нутгийн
өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүй,
эдийн засаг, газрын харилцаатай холбоо бүхий шинэ мэдлэг олгоход энэхүү сургалтын
зорилго чиглэж байлаа.
Сургалтын үeэр төсвийн
шинэчлэлийн бодлого, төрийн
үйлчилгээг иргэдэд ойртуулах,
бүтээмжийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буй ажил, сайн туршлага, албан бичиг
хэргийн шинэчлэгдсэн заавар стандарт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
үйл ажиллагааг
зохион байгуулах аргачлалын талаар албаныхан мэдээлэл хийсэн юм.
Ховд аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
ажлыг ийнхүү үe
шаттай хэрэгжүүлж байна. Саяхан тус байгууллагаас сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг
үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журмын дагуу холбогдох матeриалуудтай танилцаж, зарим анхаарах асуудал, цахим
хуудсыг хөгжүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгчээ.