Зургаан булгийн эхийг тохижуулан хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-13 16:05:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт ширгэсэн гол, нуур, усгүй булаг нэлээд бий. Иймээс Ховд аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, эко клуб, иргэдийн санаачилга, хамтын оролцоотойгоор булаг шанд, уст цэгийг хамгаалах ажил зохион байгуулж байна.  

Энэ онд шинээр зургаан булгийн эхийг тохижуулан хамгаалалтад авсан бөгөөд уг ажилд 13.2  сая төгрөг зарцуулжээ.

Ховд аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар булаг шанд 890, гол горхи 222, рашаан ус 28, худаг 840, услалтын систем 20, үерийн хамгаалатын далан 9, усан цахилгаан станц 7, цэвэрлэх байгууламж 3 тус тус тоологдсон юм

関連ニュース