Аймгийн ИТХ-д 20 шахам өргөдөл, гомдол иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчид хуралдаж, хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу зарим асуудлыг
шийдвэрлэлээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн дагуу ирэх оноос Тэргүүлэгчид үйл ажиллагаа явуулахгүй
болох юм. Энэ удаагийн хурлаар төрийн шагналд уламжлах, аймгийн “Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилт, “Хөдөө аж ахуй-хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн үйл ажиллагаа, цаашид шийдвэрлэх асуудал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай, нийтийн сонсгол зохион байгуулсан тухай, 2021 онд аймгийн ИТХ-д ирсэн
өргөдөл гомдлын тухай зэрэг асуудал хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.
Энэ онд
аймгийн ИТХ-д 20 шахам өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснийг хуулийн хугацаанд
бүрэн шийдвэрлэсэн байна. Ажилд орох, байр, орон сууцны нөхцөлөө сайжруулах, гэр
олгохыг хүсэх зэргээр нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэд хандсан байна.