"Эко сургууль, цэцэрлэг"-ийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсролын газар хамтран "Эко сургууль, цэцэрлэг" шалгарууллаа.
Аймгийн ерөнхий
боловсролын сургуулиудаас Булган сумын “Эрдмийн Өргөө” цогцолбор
сургууль тэргүүлж, Булган
сумын ерөнхий боловсролын 3-р
сургууль, Хутаг-Өндөр
сумын ерөнхий боловсролын сургууль удаах
байрт орсон байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас Булган
сумын 3-р цэцэрлэг, Хутаг-Өндөр
сумын "Гацуурхан", Бүрэгхангай
сумын "Нархан" цэцэрлэг шалгарчээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөр, Европын Холбооны Каритас Чех Репабликын “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, хүүхдүүдэд байгаль орчныг хамгаалах, уламжлалт зан заншил болон хог хаягдлын талаар зөв дадал хэвшил олгох, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр "Эко сургууль, цэцэрлэг" шалгаруулах болзолт уралдаан зарласан байна.
Энэ уралдаанд долоон сургууль, 10 цэцэрлэг оролцжээ. Европын
Холбооны Каритас Чех Репабликын “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин
боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсролын
газрын
мэргэжилтнүүд сургууль, цэцэрлэгийн хэрэгжүүлсэн ажлыг газар дээр
нь үзэж
үнэлж, болзолт уралдааны дүнг гаргажээ.