Есөн оюутанд тэтгэлэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-23 13:24:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Чадварлаг, багш, оюутан, сурагч” дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит “Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” тэтгэлэг зарласан юм.

Энэ хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтийг хангаж, эрэлттэй мэргэжлээр бусдыгаа манлайлан амжилттай суралцаж байгаа 9 оюутныг шалгаруулж, тэтгэлэг гардуулан өглөө.

АШУҮИС, ШУТИС болон Ховд их сургуульд суралцаж буй нэр бүхий 9 оюутан энэхүү тэтгэлэгт хамрагдсан байна.

Тус тэтгэлгийг олгож буй гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдүүлэх, оюутан сурагчдад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.   

 


関連ニュース