Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөв
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Г.Энхбаяр, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нарын зэрэг аймгийн удирдлагууд Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цол олгох тухай” Б/1535 дугаар тушаалаар тус газрын 127 дугаар салбарын дарга, дэслэгч М.Нармандах ахлах дэслэгч цол, Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн дэд ахлагч Э.Ядамсүрэн дэслэгч цол, Эмч сэтгэл-зүйч М.Бат-Эрдэнэ дэслэгч цолыг тус тус олгов.










