М.Жавзандолгор: Отор нүүдэлгүй, өвөлжилт тавтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймагт мал аж ахуйн өвөлжилт тавтай байна гэж аймгийн Хүнс хөдөө аж
ахуйн газар мэдээллээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал, үржлийн албаны
дарга М.Жавзандолгороос мал аж ахуйн өвөлжилтийн талаар тодруулга авлаа.
- Өнгөрсөн оны
жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3,6 сая толгой мал тоолуулж, нийт мал сүрэг
өмнөх оныхоос 225,6 мянган толгойгоор буюу 6,6 хувь өслөө. Мал аж ахуйн өвөлжилт
тавтай сайхан байна. 2021-2022 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 89,3
хувь хангасан. Өвс тэжээлийн нөөцийг сайн бэлтгэсэн. Зуншлага сайхан, хадлан
бэлчээрийн ургац сайн байлаа. Мөн ногоон тэжээл тариалалт нэмэгдлээ. Зарим газар
тариалан эрхэлдэггүй суманд атаршсан тайлбайг ашиглаад ногоон тэжээл тариалсан
байгаа. Аймаг, сумын аюулгүйн нөөцийг өмнөх жилээс арай илүү зохион байгууллалттай
85,0 хувьтай бэлтгэсэн. Үүний үр дүнд мал аж ахуйн өвөлжилт бэрхшээлгүй байна.
- Өвөлжилтийн байдалд гадны отор
нүүдэл нэлээд нөлөөлдөг. Энэ жилийн хувьд өвлийн отор нүүдэл ямар байна вэ?
- Манай аймагт өвлийн
отор нүүдэл гаднаас орж ирээгүй. Зарим суманд малын халдварт өвчин бүртгэгдсэнээс шалтгаалан малын
шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан байдал нөлөөлсөн. Аймаг дундын “Чилэн” отрын
бүсэд тухайн нутагт өвөлжөө хаваржаа нь байдаг суурьшсан малчид өвөлжиж байна.
Удахгүй хаврын
мал төллүүлэх ажил эхэлнэ. Аймгийн хэмжээнд 1,2 сая эх мал төллүүлэхээр бэлтгэл
ажил хангаж, зөвлөгөө чиглэл өгөөд байна.