Судалгаагаар 300 гаруй хүүхэд хүчирхийллийн эрсдэлт нөхцөлд амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-13 15:53:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн 2021 онд 3800 орчим хүүхдэд хамгааллын бодит дэмжлэг үзүүлсэн байна.  

Аймгийн хэмжээнд 311 хүүхэд ямар нэгэн хүчирхийллийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа бий. Коронавирусний халдварын тархалтын үeд дээрх мэргэжлийн байгууллагаас 400 гаруй айл өрхөд үнэлгээ хийж, 750 хүүхдэд хүнсний болон эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Мөн хүүхдийн эрх зөрчигдөж, ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй гомдол, мэдээллийн дагуу үнэлгээ хийхэд илрүүлэлт өмнөх оноос 43 хувиар нэмэгдсэн байна.   

Энэ онд гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлыг иргэд үүргийнхээ дагуу мэдээлэх, аймаг, сумын хамтарсан баг, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ажлын уялдаа холбоо сайжруулах боломжийг бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахаа илэрхийлж, зөвлөлдөж байна. 

関連ニュース