Өв соёлыг сурталчлах ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-16 18:51:30

Ховд /МОНЦАМЭ/. Хөөмий, уртын дуу, бий биелгээ гэх мэт соёлын үнэт өв олон бий. Иймээс соёлын өвийг хадгалан хамгаалах, үр хойчдоо өвлүүлэх, сурталчлан таниулах ажлыг Ховд аймагт нэг жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр Соёл урлагийн газар, Хөгжимт драмын тeатрын зарим уран бүтээлчидтэй уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцжээ.  

Ховд аймгийн тухайд 2019 онд 1000 гаруй хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж Гиннест бүртгүүлсэн. Тэгвэл цаашид 1000 уртын дууч, 1000 бийч, 1000 морин хуурч бэлтгэх, сургах нөөц боломж бий гэж албаныхан онцоллоо

関連ニュース