“LG Electronics” нарны зайн хавтангийн бизнесээ орхино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын “LG Electronics” компани нарны зайн хавтангийн бизнесээ
орхихоор болсон талаараа өнөөдөр мэдэгджээ.
“Түүхий эдийн үнэ
өсөж, өрсөлдөөн нэмэгдэж байгаа тэргүүтэй олон хүчин зүйлээс шалтгаалан энэхүү шийдвэрийг гаргасан” хэмээн
компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Цаашид тус
компани гэр ахуйн цахилгаан бараа болон робот тэргүүтэй өсөх ирээдүйтэй
салбарууддаа түлхүү анхаарал хандуулах ажээ.
“LG”-гийн мэдээлснээр, нарны зайн хавтангийн
бизнесийн үйл ажиллагааг ирэх зургаадугаар сарын 30 гэхэд зогсоох төлөвтэй
байна.