Нялхсын буюу нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт 3 гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 101 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 52.1
мянган хүнд
амбулаторийн үзлэг хийжээ. Үүний 13.5 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 4.1 мянган
хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна. Оны эхний 2 сард 192 эх амаржиж, 193 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс
105 (35.2 %) хүүхдээр
буурсан байна.
Төрөхийн улмаас эхийн эндэгдэл гараагүй, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 1, нялхсын буюу 1 хүртэлх насны хүүхдийн нас баралт 3 гарчээ.
Аймгийн дүнгээр нийт 4105 хүн халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд Тариат (623) сум аймгийн дунджаас дээгүүр бусад суманд аймгийн дунджаас доогуур байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 99.3 хувь нь коронавируст халдварт өвчнөөр, 0.4 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 0.3 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 110.9 дахин өссөн нь ковид-19 цар тахлаас шалтгаалжээ.