В.Путин: Барууны улсууд спортын эсрэг улстөрийн кампанит ажил явуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-28 11:37:05

МОСКВА. /NHK/. Спортын эсрэг улс төрийн кампанит ажил явуулж байна гэж барууны улсуудыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэмлэн буруушаалаа.

Лхагва гарагт Москва хотод болсон Оросын Олимпын баг тамирчдыг үдэх ёслолын үеэр В.Путин үг хэлсэн байна.

В.Путин тамирчдад хандан хэлэхдээ “олон улсад улс төрийг удирдан захирдаг дүрэм журмууд спортын ертөнцөд мөрдөгдөж байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “олон улсын спортын холбоод тамирчдад шударгаар хандаж, Оросын сэргээшийн шинжилгээнд унаагүй тамирчдыг Олимпын наадамд оролцохыг зөвшөөрөх ёстой” гэсэн байна.

Тодорхой болзлыг хангасан Оросын тамирчдыг Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд оролцохыг зөвшөөрөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Олон улсын Олимпын хороо гаргасан юм.

Дээрх үдэлтийн ёслолын үеэр тулгууртай харайлтын Олимпын хошой аварга Елена Исинбаева үг хэлжээ. Тэрбээр “Рио-2016”-д оролцох эрхээ хэдийн хасуулаад байгаа билээ.

Тамирчин бүсгүй нулимсаа тэвчин хэлэхдээ “Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Олимпод оролцохыг маш бүдүүлэг байдлаар хориглолоо. Бидэнд өөрсдийгөө хамгаалах боломж олгосонгүй” гээд Олимпод оролцох тамирчдадаа ялалт авчрахыг хүсэн ерөөжээ.

Г.Доржханд

 

 

 

Russian President Vladimir Putin has accused Western powers of launching a political campaign against sports.

Putin addressed the country's Olympic team at a send-off ceremony in Moscow on Wednesday.

Putin told the team that rules which govern international politics are being applied to the world of sports.

He said international sporting bodies should treat athletes fairly and allow Russian athletes who emerge clean from doping tests to compete in the Games.

The International Olympic Committee on Sunday decided to allow Russian athletes to compete in the Rio de Janeiro Olympic Games as long as they meet certain conditions.

Two-time Olympic pole-vaulting champion Irina Isinbayeva, who has been banned from the Games, also gave a speech.

Fighting back tears, she said Russian track-and-field athletes were banned from the Olympics in a rude manner and without being given a chance to defend themselves.

She told members of the delegation to win for Russia

関連ニュース