Төрийн албаны ерөнхий шалгалтад 307 иргэн орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны
ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар зохион байгуулна.
Баян-Өлгий аймгаас 307 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн гэсэн мэдээллийг
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс өгөв.
"Шалгалтыг 4 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион
байгуулна. Нэг өдөрт 5 ээлжээр нийт 10 ээлжид хуваасан байгаа. Бүртгүүлсэн
иргэдэд хандаж хэлэхэд, сайтад харагдаж байгаа цаг бол Улаанбаатар хотын цаг
юм. Тус аймгийн иргэд шалгалтаа орон нутгийн цагаар өглөөний 07:00-гоос оройн
19:40 цагийн хооронд өгнө. Нэг ээлжинд 31 хүн орно" гэж Төрийн албаны салбар
зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол хэллээ.