Ховд аймгаар аялах боломжтой газрууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болох “Гурван Сэнхэрийн агуй”-гаас салаалсан таван чиглэлийн аяллын маршрутыг иргэдэд санал болгож байна.
Нэгдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Хар-Ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ - Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй.
Хоёрдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Баянзүрхийн цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум -Ямаан ус - Тахь ус -24 эх орончийн хөшөө-Дамжиг ус- Бүдүүн харгайт-Байтаг- Уушиг уул- Гурван хүүхэд уул- Их Онгогийн тал- Алаг толгой - Булган сум -Харуул овоо -Үенчийн хавцал -Их улаан даваа- Баянзүрхийн цогцолбор -Гурван Сэнхэрийн агуй.
Гуравдугаар
маршрут: Гурван
Сэнхэрийн агуй-Манхан сум-Шар булаг -Гоогийн гурван хайс – Мөнххайрхан сум -
Мэлхий хад – Хөх нуурын хүрхрээ - Шуурхайн хүн чулуу - Долоон нуур –
Мөнххайрхан сум – Дуут – Бүргэдтэй хайрхан - Нэвтийн рашаан – Гурван Сэнхэрийн
агуй.
Дөрөвдүгээр
маршрут: Гурван
Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Ховд хот - Баянбулагийн амралтын газар –
Баянбулагийн хиргисүүр - Хөх Сэрхийн нуруу – Сөртийн хөшөө – Ховд сум – Эе
эвийн цогцолбор - Шургийн гол – Хөшөөтийн хадны зураг – Цамбагаравын хадны
зураг – Тарвагатай гол – Бөөрөг – Балтгай - Цамбагарав уул – Шижигтийн хавцал –
Эрдэнэбүрэн сум – Ховд хотын туурь – Ховд хот – Гурван Сэнхэрийн агуй.
Тавдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй –
Шувуун цуглаан - Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг - Норжин хайрхан уул –
Буянт сум – Ховд гол – Алтан Хөхий - Мянгад сум – Мянгадын шал – Чандмань
толгой – Загийн элсэн тойруу – Дөргөн сум – Алаг уул – Бөлбөөтийн тохой – Хар
нуур – Дөргөн нуур, Жанжин овоо - Чандмань сум – Гурван Сэнхэрийн агуй.
Энэ зун баруун зүг
аялах бодолтой байгаа хүмүүс дээрх маршрутын дагуу Ховд нутагтаа танилцах боломж нээлттэй бий.
Зарим
аялагч иргэдийн хэлснээр тус аймгийн нутагт 6 дугаар сарын 25-ны өдрөөс 8
дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ирж амарч зугаалахад илүү тохиоромжтой,
үзэсгэлэнтэй байдаг аж.