Турк, ОХУ шинэ хороод байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Anadolu/. Турк болон ОХУ Сирийн хямралын талаар хэлэлцэх шинэ хороод байгууллаа гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрагим Калин мэдэгдэв. Хорооны анхны уулзалт өнөөдөр Москва хотноо болох ажээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Санкт-Петербург хотод уулзсаныхаа дараа Сирийн хямралтай тэмцэх гурван талт механизм байгуулах зарлиг буулгасан гэж тэрбээр мэдэгджээ.
“Энэ гурван талт механизмын бүрэлдэхүүнд хоёр улсын тагнуул, цэрэг, дипломат төлөөлөгчдөөс бүрдэх хороод багтаж байна. Туркийн төлөөлөгчид пүрэв гарагт Москва хотноо ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийнэ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, "хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт нь хоёр улсын харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон хэрэг явдал хоёр улсын харилцаанд сэв суулгасан. Гэвч хоёр улс энэ хэрэг явдлыг ардаа орхиж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг сэргээхээр тохиролцлоо" гэж мэдэгджээ.
Д.Нямтулга