СҮХБААТАР: Ж.Батсуурь: 80 жилийн түүхт аймгийнхаа засаг даргаар найман жил ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-28 12:32:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Тэрээр хэлэхээ, 80 жилийн түүхт Сүхбаатар аймгийнхаа найман жилд нь Засаг даргаар ажиллажээ. Иргэдийнхээ итгэл сэтгэлийг хүлээн Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаад хоёр жил болжээ.Төрсөн, өссөн, төлөвшил хүмүүжил, амьдралын ухааныг олж авсан төрсөн нутгаа хөгжүүлэх чин хүсэл, тэмүүлэл зорилгоо бодит ажил болгохоор хичээн зүтгэсэн он жилүүдийг та бүхэнтэйгээ хамт туулжээ. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдаж, гурван Засгийн газраас дөрвөн удаа Монгол Улсын шилдэг аймаг шагналыг хүртэж байсан бол өнөөдөр 80 жилийн ойгоо Сүхбаатарын одон авч угтлаа. Цаашид бид Монгол Улсын далайд гарах гарц болж, эдийн засаг, нийгмийн хөгжил улам дээшилж, улс орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан, ард иргэдийн амьдралын чанар үлэмж сайжирсан тэргүүлэгч аймаг болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Төрсөн нутагтаа амьдран сууж буй болон тив дэлхийд тархан суугаа нийт Сүхбаатарчууд та бүхэн минь хотлоороо дэлгэр сайхан наадаарай гэв.  

 

関連ニュース