Хятад - Латин Америкийн орнуудын худалдаа түүхэн дээд амжилт тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /China Daily/. Хятад, Латин Америкийн орнуудын худалдаа энэ оны 1-р сараас 7-р сар хүртэлх хугацаанд 282.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.4 хувиар өссөн байна.
Колумбын чөлөөт сэтгүүлч Сержио Хелд Хятадын өдөр тутмын “Сhina Daily” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ, “Бүс ба Зам” төслийн хүрээнд Латин Америкийн орнууд болон Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь цар тахлын үед ч өсөлтөө хадгалсаар байна гэв. Латин Америкийн орнууд Хятад улстай худалдааны шинэ сувгийг нээж, нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж байна гэдгийг тодотгосон байна.
Бразилд төвтэй Хятадын худалдааны төвийн Олон улсын харилцааны менежер Хенрике Рейс хэлэхдээ, Хятад болон Латин Америкийн орнуудын хоорондын худалдаа өсөх хандлагатай байна. Одоогоор бидний худалдаа өндөр байгаа ч цаашид өсөх боломж байгаа гэдэгт итгэлтэй байна гэв.
Өнгөрсөн онд Хятад улсаас Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай хийсэн худалдаа анх удаагаа 450 тэрбум ам.долларт хүрч байсан гэж Панам улс дахь Хятадын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.
О.Билгүүн