Газрын тосны үнэ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Reuters/.
Газрын тос экспортлогч орнуудын
байгууллага /ОПЕК/ дэлхийн газрын тосны эрэлтийн 2022, 2023
оны өсөлтийн төсөөллийг бууруулсны дараа лхагва гарагт тосны үнэ унажээ.
Тодруулбал, Нью-Йоркийн
биржид “WTI” маркийн нэг торх
газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.08 ам.доллар буюу
2.3 хувиар буурч, 87.27 ам.долларт хүрчээ.
Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх
үнэ 1.84 ам.доллароор /2 хувь/ буурч, 92.45 ам.долларт хүрсэн байна.
ОПЕК лхагва
гарагт танилцуулсан сар тутмын тайландаа, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй
байдал өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дэлхийн газрын тосны эрэлтийн
өсөлтийн төсөөллөө бууруулжээ.
Тус байгууллагын урьдчилан
тооцоолж буйгаар, ирэх онд газрын тосны эрэлт өдөрт 2.64 сая торхоор
нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь есдүгээр сарын төсөөллөөс 460 мянгаар буурчээ.
Мөн 2023 оны төсөөллийг ч 2.34 сая торход хүргэж бууруулсан байна.