ХОВД: Зураач Д.Мишигийн нэрэмжит үзэсгэлэн гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монголын
урчуудын эвлэлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл дүрслэх урлагийн салбарын өнгө
төрх, өнөөгийн чиг хандлагыг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор дүрслэх
урлагийн хөгжил, уран бүтээлчдийн чанар чансааг илэрхийлсэн 10 гаруй үзэсгэлэнг 2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ
удаагийн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Монголын урчуудын эвлэлийн шагналт, усан
будаг, хөрөг зургийн нэрт мастeр Доржийн Мишигийн нэрэмжит болгон зохион
байгууллаа.
Зураач
Д.Мишигийн тухайд 30 гаруй жил дүрслэх урлагийн салбарт ажиллахдаа байгаль
орчин, монголчуудын аж байдал, хөрөг
зургийг шингээсэн 1000 гаруй уран бүтээл туурвиж байжээ. Үүнээс 600 гаруй бүтээлийг нь өдгөө үр хүүхдүүд нь хадгалж байгаа
аж.
Дээрх уран
бүтээлчийн нэрэмжит үзэсгэлэнд одоо Ховд
аймгийн 14 уран бүтээлч уран
зураг, уран баримал, сийлбэр, зураасан зураг, хулдаасан бар гэсэн 5 төрлийн 70 орчим бүтээлээ дэлгэн
танилцууллаа.
Монголын
урчуудын эвлэлийн Ховд аймаг дахь салбараас зохион байгуулж буй хөрөг зургийн
нэрт мастер Д.Мишигийн нэрэмжит үзэсгэлэн 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдөр Хөгжимт
драмын театрт олон хүртээл болно. Иймээс уран зураг сонирхогчид өргөнөөр хүрэлцэн
ирэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалав.
Өнөөдөр
тус үзэсгэлэнгийн нээлт хийж, Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн
мeдалиар Ховд аймгийн ахмад уран бүтээлч М.Сүхбаатарыг шагнасан бөгөөд 2 зураач
Ховд салбарын шинэ гишүүний үнэмлэхээ гардан авлаа.