"G7" ашигт малтмалын нийлүүлэлтийг тогтворжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө батална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Yomiuri/. “Долоогийн бүлэг”-ийн /“G7”/ орнуудын Байгаль орчны сайд нар ашигт малтмалын нийлүүлэлтийг тогтвортой байлгах үйл ажиллагааны төлөвлөгөө батлахаар төлөвлөж байна.
Уг төлөвлөгөөг Саппоро хотноо дөрөвдүгээр сарын 15-16-нд болох “G7”-ийн орнуудын Байгаль орчны сайд нарын уулзалтын дараа батална. “Yomiuri” сонинд мэдээлснээр, кобальт, литий, никель зэрэг ашигт малтмалын нийлүүлэлтэд голчлон анхаарах аж. Талууд мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд 1 их наяд орчим иен буюу 7.54 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
“G7”-ийн сайд нар мөн хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэхээр тохиролцох төлөвтэй байна.