ХОВД: 2023 он гарсаар 63 мянга гаруй толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-05 09:37:10

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн нутаг дэвсгэрт 8600 гаруй малчин өрхийн 3463.7 мянган толгой мал хаваржиж байна.

Сумдад бод мал төллөж байгаа бөгөөд тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг хаваржилтын бусад ажил үргэлжилж байна. 

Аймаг, сумын аюулгүйн нөөцөөс нийт 1022.2 тонн өвс, 819.6 тонн тэжээлийг зарцуулсан. 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар нөөцөд 6.0 тонн өвс, 35.4 тонн тэжээл үлдсэн байна.

Энэ жил өвөл, хаврын улиралд хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй, хуурайшилттай, хүйтэн байгаа. 

Бэлчээрийн төлөв, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2023 он гарсаар Ховд аймгийн хэмжээнд нийт 63048 толгой мал хорогдсон дүн мэдээ гарчээ. Үүнд тэмээ 154, адуу 4539, үхэр 5755,  хонь 20488, ямаа 32112 толгой хорогдсон байна. Энэ нь аймгийн нийт малын 1.8 хувийг эзэлж байгаа юм.    

関連ニュース