ГОВЬ-АЛТАЙ: Элсэлтийн ерөнхий шалгалтад 702 шалгуулагч хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 702 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдана.
Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-18-нд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын лаборатор нэгдүгээр сургууль дээр зохион байгуулна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 702 шалгуулагч бүртгүүлснээс:
-Математик-385
-Монгол хэл-375
-Нийгэм-424
-Англи хэл-354
-Орос хэл-13
-Газар зүй-18
-Физик-153
-Биологи-158
-Хими-151
-Монголын түүх-21 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн тухай тус аймгийн БШУГ-аас танилцуулж, хэд хэдэн анхааруулга сануулсан юм.
Шалгалтад орохдоо: Бүрэн дунд боловсролын үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх гэсэн бичиг баримттай ирнэ.
-Шалгалт Улаанбаатарын цагаар улс орон даяар нэгэн зэрэг эхлэх тул нэг цагийн өмнө шалгалтын байрны гадна ирсэн байхыг анхаарна уу.
-Ерөнхий шалгалтын хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн харандаагаар бөглөнө.
-Шалгалтын анги танхимд авч орохдоо дараах зүйлсийг авч орохыг хориглоно. Үүнд: гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйл авч орохыг хориглоно.