СҮХБААТАР: Алтан овооны тахилгад зориулж эко ариун цэврийн байгууламжийг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-15 07:50:07

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан овооны түүхт 110 жилийн ойн их тахилгад зориулж Дарьганга суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар долоон ширхэг эко ариун цэврийн байгууламжийг хийжээ.


Олны хөл хөдөлгөөн хамгийн ихээр төвлөрдөг Алтан овооны баруун урд энгэрт дөрөв, Зэгст нуурын урд гурвыг нь байрлуулжээ. Тус байгууламж нь байгаль орчинд ээлтэй, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, ариун цэврийн хангасан стандартын тул иргэд зориулалт зааврынх нь дагуу, боловсон үйлчлүүлэх нь чухлыг гүйцэтгэгч талаас сануулж байлаа.

Таван жил тутамд нэг удаа тахидаг төрийн тахилгат Алтан овоог энэ үеэр Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй гадны улс орнуудаас ч жуулчид зорин ирэх нь бий. Өмнөх буюу 105 жилийн ойн тахилгаар 20 гаруй мянган иргэн ирсэн гэсэн судалгаа байдаг. Энэ удаагийн тэгш ойн тахилга наймдугаар сарын 5, 6-нд болох бөгөөд тахилгыг зорьж доод тал нь 25-30 мянган иргэн ирнэ гэж төлөвлөжээ.

関連ニュース