ХЭНТИЙ: Аймгийн ундны усны эх үүсвэрийг хамгаалалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Тодруулбал, Хэнтий аймагт Дотоодын цэргийн 830 дугаар тусгай салбар байгуулж байна. Тус салбарыг байгуулснаар Хэнтий аймгийн ундны усны эх үүсвэр дотоодын цэргийн хамгаалалтад оруулж, иргэдийн усны хангамжийн аюулгүй байдлыг хангахад хамгийн том ач тустай юм.
Монгол Улсын хэмжээнд Дотоодын цэргийн тусгай салбартай зургаан аймаг байдаг бөгөөд Хэнтий аймаг ийнхүү дараагийнх нь болж байна. Дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагатай үйл ажиллагаа, чиг үүрэг төстэй боловч улсын онцгой объектыг хамгаалдгаараа онцлогтой юм. Цаашдаа 830 дугаар тусгай салбар нь “Зүүн бүсийн тулгуур төв болон өргөжих салбарын суурь болно” хэмээн үйл ажиллагаанд оролцсон удирдлага, алба хаагчид үзэж байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Дотоодын цэргийн хамгаалалтад шилжээгүй улсын онц чухал объектуудыг болон зарим аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалалтад авч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тусгажээ.