АРХАНГАЙ: 89 байршилд 675.16 га талбай эвдрэлд өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын баг байгуулан аймгийн Засаг даргын нөөцөөс 3.2 сая төгрөгийн санхүүжилтээр эвдэрсэн газрын хяналтын тооллогыг 2022 онд зохион байгуулжээ.
Аймгийн хэмжээнд 89 байршилд 675.16 га талбай эвдрэлд өртсөн байгаагаас уул уурхайн улмаас эвдрэлд орсон 12 байршил 480.65 га, үлдсэн нь зам барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтоос үүдэн эвдэрсэн байна.
БОАЖ-ын сайдын “Эвдэрсэн болон нөхөн сэргээлт хийсэн газрын тооллого, бүртгэл хийх ажлын удирдамж”-ын дагуу ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ оны эхний
хагас жилийн хугацаанд ашигт малтмал олборлоогүй аж.