АРХАНГАЙ: Чанаргүй, анхаарал хандуулах зээлийн хувь өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны 4 банкны салбар үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны эхний 9 сарын байдлаар банкуудаас 75.4 мянган иргэн, аж ахуй нэгж байгууллагууд 310.8 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Сүүлийн таван жилийн тоог харвал иргэдийн хадгаламж өссөн дүнтэй байна. Тухайлбал, 2021 оны эхний 9 сард 199.5 тэрбум төгрөгийн хадгаламж байсан бол 2025 оны эхний 9 сард 271.0 тэрбум төгрөг болж өссөн байна.
Иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийг харвал 2021 оны эхний 9 сард 158 тэрбум байхад 2025 оны эхний 9 сард 310.8 тэрбум болж өссөн байна. Гэхдээ энэ тоо өмнөх 2024 оны мөн үеийнхээс 18.3 (5.6%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Зээл олголт өсөхийн хэрээр чанаргүй зээлийн хувь 58.5, анхаарал хандуулах зээл 88.0 хувь болтлоо өссөн үзүүлэлт гарчээ.
Аймгийн хэмжээнд 13.2 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд 113
иргэн хамрагдсан байна.
Ulaanbaatar