ДОРНОГОВЬ: “Алтгана -2023” бүсийн наадам зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Дундговь аймгийн Өндөршил сум хамтран “Алтгана -2023” бүсийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хөрш зэргэлдээ сумдын хамтын
ажиллагааг өргөжүүлэн сурталчлах, уламжлалт ёс заншлаа дээдлэн, хойч үедээ өвлүүлэн
үлдээх зорилгоор тус наадмыг Сайхандулаан сумын Алтгана бор тээг гэдэг газар
энэ оны долоодугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар дээрх сумдын Засаг дарга нар харилцан тохиролцсон байна.
Наадмаар
хурдан морины уралдаан, хүчин бөхийн барилдаан, үндэсний шагай, сурын харвааны
тэмцээн болж, урлаг соёлын үдшийн цэнгүүн зохион байгуулах аж.